
ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 95 ЖИЛТЭЙГЭЭ ЗОЛГОЖ БАЙНА
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн тохиож байна. Ойг угтсан үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд спортын үйл ажиллагаа болон ойн нээлтийн ажиллагаа боллоо.Хэнтий нутгийн анхны эмнэлэг нь 1925 оны 11-р сарын 25-нд 2 гэртэйгээр ЗХУ-ын эмч Охотниковын удирдлагаар эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн. Эрүүл мэндийн газрын удирдлага дор Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөдөөгийн 1 Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, хүүхдийн сэргээн засах төв, Зоонозын өвчин судлалын төв, 2 сум дундын эмнэлэг, 19 сумын эрүүл мэндийн төв, 4 өрхийн эрүүл мэндийн төв, 23 хувийн эмнэлэгт нийт 188 их эмч, сувилагч-247, дунд мэргэжилтэн-458, бусад ажилтан-314 нар 76000 гаруй хүн амын эрүүл мэндийн манаанд, өргөсөн тангарагаа биелүүлэн ажиллаж байна.
95 жилийн ойн нээлтийн арга хэмжээнд үе үеийн ахмад эмч, мэргэжилтнүүд, манай аймгаас төрөн гарсан гавьяат эмч нар, одоо хамтран ажиллаж байгаа өрх, сумын эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгүүдээс 600 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Арга хэмжээний үеэр “Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан”-1, “Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг”-ээр-4, Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр-1, “Хан Хэнтий алдартан” тэмдэгээр-2 хүн шагнуулсан.
“Эрүүл мэндийн газрын нэрэмжит спортын 2 дугаар наадам”-д Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт, Уламлалт анагаах ухааны эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд баг тамирчид оролцжээ. 5 төрөлт тэмцээний нийлбэр оноогоор шилдэгээр Зүүн бүсийн сумдын хамтарсан баг шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болж, 2 дугаар байранд Нэгдсэн эмнэлэг, 3 дугаар байрыг Урд бүсийн баг тамирчид эзэлсэн байна. ийнхүү 95 жилийн ойн баярын арга хэмжээ 10-р сарыг дуустал үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
Сэтгүүлч Ө. Одмаа