
ХАЛДВАРТ ШАР ӨВЧИН ХЭНТИЙ АЙМАГТ 15 БҮРТГЭГДЛЭЭ
Хэнтий аймагт Халдварт Шар өвчин 06-р сараас эхлэн өнөөдрийн байдлаар нийт 15 өвчлөл бүртгэгдсэн байна. энэ нь Чингис хотод 06-р сарын 24 нд болсон их хэмжээний үер буусантай холбоотой бөгөөд хөрс бохирдсоноос үүдэн гарсан байж магадгүй. Бохир гарын өвчин болох халдварт шар өвчин хэнтий аймагт 15-н тохиолдол бүртгэгдээд байна. өнгөрсөн 06-р сард буюу УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр буюу 06-р сарын 24нд Чингис хотод их хэмжээний үер бууж байгалийн гамшиг тохиолдсон. Хэрлэн сумын 2,5-р багийн өрхүүд илүү өртөж, усанд автаж, бохир маш их хэмжээгээр хальсан байдаг. Ийнхүү 6 сараас эхлэн 11-р сарын 09-ний өдрийн байдлаар 15 хүүхэд өвчилжээ. Эдгээр хүүхдүүд 2,5-р багийн оршин суугчид дийлэнх нь юм. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд халдварт шарын А гепатитын вакцинийг монгол орон даяар хийж эхэлсэнээс хойш 8 жилийн хугацаанд уг өвчин бүрэн намжиж өвчлөл бараг бүртгэгдээгүй байжээ. Өвчилсөн уг 15 хүүхдүүдийн тухайд товлолын вакциныг хийгдэх саруудад хийлгээгүй сугарч үлдсэн хүүхдүүд байна.
Товлолын вакциныг эцэг эхчүүд цаг тухай бүрт нь хийлгэдэггүй, мартдаг, зарим тохиолдол хариу урвал өгөхөөс нь айж татгалздаг. Өрхийн эмнэлэгүүд хийхийг анхааруулж сануулдаг боловч тэд үл хайхардаг байна. эцэст нь энэ төрлийн өвчин гарахаар дархлаа тогтоогүй хүүхдүүд хамгийн түрүүнд өвчилдөг нь тогтоогджээ.
Хүний элгийг гэмтээж, яваандаа хүний эрүүл мэндэд тун ноцтой хөнөөл учруулдаг нь халдварт шар буюу эмнэлгийн хэлээр гепатит гэх өвчин бохир гараар дамждаг юм. Тийм болохоор сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдүүд олноороо нэг дор амьдардаг, хичээллэдэг газарт шар өвчин тарвал хурдан тарах аюултай байдаг.
Өвчилсөн хүүхэд эхэндээ бага зэрэг ядрах, нойрмоглох, бие нь загатнах зэрэг шинж илэрч байснаа нүдний цагаан хэсэг нь шар туяатай болж, гарын алганы арьс нь эхлээд шар болсноо, аажмаар бүх бие нь шарлах хүртлээ даамжирдаг. Шинж тэмдэгийг ханиад болон бусад төрлийн өвчинтэй андуурч цаг алдах өөр эм хэрэглэснээс үүдэн шинж тэмдэгийг дарж явсанаар илүү их хүндрэл учирдаг байна.
Сэтгүүлч Ө. Одмаа