Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан Депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Хэнтий аймгийн депутатууд оролцоо ихтэй, хуулийг олон талаас нь авч хэлэлцэх чадвартай, Хэнтийн хэрүүлч депутатууд гэж цоллогддог байжээ. 76 хоног өдөр шөнөгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг батлах явцад хэд хэдэн зүйл дээр тухайлбал улсын нэр , Үндсэн хуулийн нэг төрийн сүлд далбаа , ямар байх , газар өмчлөх эсэх , ямар засаглалтай байх талаар санал зөрчилдснөөс 7-10 хоногоор маргалдаж, эцэстээ зөвшилцөд хүрч мухардлаас гарч байлаа хэмээн 403-р тойргийн депутат Аж үйлдвэрийн гавьяат Дэрийлаа гуай дурсамжаасаа хуваалцлаа.

Хэнтий аймаг эдгээр 23 депутатуудаа 2011 оноос хойш онцгой анхаарч, жил бүрийн энэ өдрөөр нь хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм. 2017 онд Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын албанаас 23 депутатын намтар, түүх, хөдөлмөр бүтээлийг харуулсан Төр түшилцсэн Түмний элчүүд номыг бүтээж байсан нь бусад аймгуудаас онцлог зүйл болсон юм.
