
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭР БАРИГДСАН 10-Р ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАНД ОРЛОО
Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүжилтээр улсын хэмжээнд 3 цэцэрлэг баригдсаны нэг нь хэнтий аймгийн 4-р багт 100 хүүхдийн багтаамжтай 10-р цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх өөрийн биеэр оролцлоо.
10-р цэцэрлэгийн нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, УИх-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, БШУСайд Л. Цэдэвсүрэн, Соёлын дэд сайд М. Батбаяр, Гадаад хэргийн дэд сайд Б. Мөнхсайхан нар оролцлоо. Хэнтий Аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд дээрх цэцэрлэгийн санхүүжилтийг тус улсаас бүрэн даажээ.
Барилга угсралтын ажлыг “АТТА ЧР” ХХК гүйцэтгэж өнөөдөр хүлээлгэн өгч байна. Нийт 100 хүүхдийн багтаамжтай, 1 тербум 378 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, тоосгон өрөгт бүтээц, бетон шугаман суурьтай, 510мм тоосгон ханатай юм. Тус барилга нь цэцэрлэгийн стандартын дагуу баригдсан, нийт 5 бүлэгтэй, урлаг заалтай 2 давхар цэцэрлэг юм.
С. Пүрэвдорж АТТА ЧР ХХК-ны Захирал
Хэрлэн сумын отгон цэцэрлэг 10-р цэцэрлэг нь 20 багш ажилчидтай 100% мэргэжлийн багшаар багаа бүрдүүлсэн байна. БШУЯ-аас цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл, тавилга, зөөлөн эдлэл, хөгжмийн иж бүрдэлийг шийдвэрлэж өгсөн байна. 10-р сарын 19-ээс эхлэн хүүхдүүдээ хүлээн авахаар болжээ.
Хэрлэн 10-р цэцэрлэгийн эрхлэгч Б. Мөнгөнтуяа
Хэнтий аймагт өнгөрсөн 4 жилд боловсролын салбарт 70 орчим тербумын хөрөнгө оруулалт хийгдэж 14 шинэ цэцэрлэг, 9 шинэ сургууль, 6 дотуур байр баригджээ. Түүний дотор хамгийн их хүн амтай хэрлэн сумын тухайд 2 шинэ цэцэрлэг, 2 цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байгаа нь хэрлэн сумын СӨБ-ын хамрагдалт ийнхүү 100% хангагдаж эхэллээ.
Сэтгүүлч Ө. Одмаа